Та үйлчилгээг авахын өмнө энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн танилцаж, зөвшөөрөл олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэхийг зөвлөж байна.
Энэхүү Нууцлалын бодлогоор "Мандал Дижитал Кредит" ББСБ ХХК (цаашид "ББСБ" эсхүл "Мэдээлэл хариуцагч" гэх), түүний Car Zeel гар утасны аппликейшн (цаашид "Апп" гэх)-д бүртгүүлсэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цахимаар олгосон зөвшөөрлийн үндсэн дээр цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, дамжуулах, устгахтай холбоотой харилцааг зохицуулна.
Нууцлалын бодлогоор тухайлан зохицуулаагүй харилцаанд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Банк бус санхүүгийн байгууллагын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
Хэрэглэгч та энэхүү Нууцлалын бодлогыг сайтар уншиж танилцсан байх үүрэгтэй бөгөөд танилцаагүйгээс үүдэн гарах аливаа асуудалд Мэдээлэл хариуцагч хариуцлага хүлээхгүй болно.
Нууцлалын бодлогод тусгасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд "Зөвшөөрөх" гэсэн хэсгийг идэвхжүүлснээр Мэдээлэл хариуцагчид Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, дамжуулах, устгах зэрэгт зөвшөөрөл олгосон гэж үзнэ. Хэрэв та зөвшөөрөхгүй байгаа бол Аппыг ашиглах боломжгүй.
1.1. "Хувийн мэдээлэл" гэж хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой мэдээллийг хэлнэ. Үүнд: хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он сар өдөр, төрсөн газар, оршин суугаа хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, зураг, цахим тодорхойлогч буюу холбоо барих мэдээлэл, бичиг баримтын хуулбар, санхүү, зээлтэй холбоотой бусад мэдээлэл багтана.
1.2. "Эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа зэрэг онцгой хамгаалалт шаардсан мэдээллийг ойлгоно. ББСБ эмзэг мэдээллийг зөвхөн Хэрэглэгчийг таньж баталгаажуулах (жишээ нь: биометрик мэдээлэл)-д, хуульд заасан үндэслэлээр, шаардлагатай хэмжээгээр цуглуулж, боловсруулна.
1.3. "Мэдээлэл цуглуулах" гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг ойлгоно.
1.4. "Мэдээлэл боловсруулах" гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг ойлгоно.
1.5. "Мэдээлэл ашиглах" гэж мэдээлэл цуглуулах, боловсруулахаас бусад хэлбэрээр Мэдээлэл хариуцагч үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг ойлгоно.
1.6. "Мэдээлэл хариуцагч" гэж "Мандал Дижитал Кредит" ББСБ ХХК-ийг ойлгоно.
1.7. "Төхөөрөмжийн таних мэдээлэл" гэж Хэрэглэгчийн ашиглаж буй гар утас, төхөөрөмжийг тодорхойлох давхцалгүй код (device ID, advertising ID), push мэдэгдлийн token зэрэг Аппликейшний хэвийн үйл ажиллагааг хангахад ашиглагддаг техникийн мэдээллийг ойлгоно.
1.8. Дараах нэр томьёог Car Zeel Аппликейшний Үйлчилгээний нөхцөлд заасантай ижил утгаар ойлгоно: "ББСБ", "Апп", "Хэрэглэгч", "KYC / Харилцагчийг таньж мэдэх", "Биометрик мэдээлэл", "Скоринг", "Дижитал зээлийн гэрээ", "Баталгаажуулах код".
2.1. ББСБ Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, боловсруулж, дамжуулж ашиглана:
2.2. Хэрэв ББСБ Скоринг тооцоолол хийхэд гуравдагч этгээдийн программ хангамж, үйлчилгээ ашигладаг бол тухайн этгээдэд зөвхөн Скоринг тооцоолол хийхэд шаардлагатай мэдээллийг, зөвхөн тухайн зорилгоор ашиглуулах нөхцөлтэйгөөр дамжуулна.
2.3. Хэрэглэгч Аппыг ашиглахдаа энэхүү бодлогыг зөвшөөрснөөр дээрх зорилгоор мэдээлэл боловсруулахыг зөвшөөрч байна гэж үзнэ.
2.4. Мэдээлэл хариуцагч нь Үйлчилгээгээ сайжруулах зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг нэмэлтээр цуглуулж болно.
3.1. ББСБ Хэрэглэгчийг таньж баталгаажуулах, зээлийн хүсэлтийг бүртгэх зорилгоор дараах мэдээллийг цуглуулж, боловсруулна:
3.2. Хэрэглэгч Үйлчилгээг ашиглах явцад үүсэх мэдээллүүд:
3.3. Үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор дараах мэдээллийг автоматаар цуглуулж болно:
4.1. ББСБ Car Zeel Аппликейшний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Хэрэглэгчийн төхөөрөмж дээр дараах зөвшөөрлийг хүсэж болно. Хэрэглэгч тухайн зөвшөөрлийг өөрийн төхөөрөмжийн тохиргооноос хэдийд ч цуцлах эрхтэй:
4.2. ББСБ Хэрэглэгчийн хувийн мэдээллийг ашиг олох зорилгоор гуравдагч этгээдэд худалдахгүй, түгээхгүй, Үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа ашиг олох зорилгоор ашиглахгүй.
4.3. ББСБ Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн дараах тохиолдолд бусад этгээдэд дамжуулна:
4.4. Дараах гуравдагч этгээдүүд Аппликейшний ашиглалтын статистик боловсруулах зорилгоор Хэрэглэгчийн зарим мэдээллийг цуглуулж болно:
4.5. ББСБ Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах тохиолдолд тухайн этгээдээс энэхүү Нууцлалын бодлого, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг шаардана.
5.1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах хүрээнд ББСБ мэдээллийг нийтэд ил болгох арга хэмжээ авахгүй. Хуульд заасан тохиолдолд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар мэдээллийг нийтэд ил болгоно.
6.1. ББСБ Хэрэглэгчийн Апп-д оруулсан мэдээллийг хамгаалалт бүхий системд хадгална. Апп-д нэвтрэх нууц үгийг зөвхөн Хэрэглэгч мэдэх бөгөөд ББСБ уг нууц үгийг шифрлэн кодчилж хадгална.
6.2. ББСБ Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, зөвшөөрөлгүй нэвтрэх эрсдэлийг бууруулах үүднээс шифрлэлт, сүлжээний хамгаалалт, лог хяналт, эрхийн түвшний хандалт, тогтмол аудит, мониторинг зэрэг арга хэмжээг авч ажиллана.
6.3. Мэдээллийн аюулгүй байдал, нууцлалын хэрэгжилт, хяналтыг ББСБ-ын эрсдэлийн удирдлагын газар болон мэдээллийн аюулгүй байдал хариуцсан нэгж/ажилтан хариуцан ажиллана.
6.4. Хэрэглэгчийн мэдээллийг хуульд заасан хугацаанаас багагүй хугацаагаар, мөн тухайн мэдээллийг ашиглах шаардлагагүй болтол ББСБ-ын дотоод архивын болон мэдээллийн аюулгүй байдлын журмын дагуу хадгалж, устгана.
6.5. Хэрэв Хэрэглэгч өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж нэвтрэх мэдээллээ алдсан, эсхүл өөрийн мэдээллийг бусдад шилжүүлсэн, ашиглуулсан тохиолдолд үүсэх хохирлыг Хэрэглэгч өөрөө бүрэн хариуцна.
6.6. Хэрэглэгч өөрийн бүртгэлд гуравдагч этгээд зөвшөөрөлгүй нэвтэрснийг илрүүлсэн, эсхүл өөрийн хувийн мэдээлэл алдагдсан, зөвшөөрөлгүй ашиглагдсан гэж үзэх үндэслэлтэй болсон тохиолдолд энэ тухайгаа ББСБ-д нэн даруй info@mandalcredit.mn и-мэйл хаягаар мэдэгдэх үүрэгтэй.
6.6. Интернэт, и-мэйл, мессенжер зэрэг цахим сувгаар дамжуулж буй мэдээллийн нууцлалыг бүрэн хамгаалах нь техникийн шинж чанараасаа шалтгаалан ББСБ-ын ганцаарчилсан хяналтаас гадуур байдаг тул Хэрэглэгч эдгээр сувгаар мэдээллээ дамжуулахдаа өөрийн болгоомжлолыг хангаж, аюулгүй байдлаа өөрөө анхаарах шаардлагатай.
6.7. Кибер халдлага, системийн доголдол, ажилтны буруутай үйлдэл, эсхүл программ хангамж, мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан нь тогтоогдвол ББСБ Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаар руу нэн даруй мэдэгдэл илгээнэ. Хэрэглэгч уг мэдэгдэлд заасан зааврыг дагаж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах үүрэгтэй.
7.1. ББСБ 18 насанд хүрээгүй иргэний мэдээллийг зориудаар цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгалахгүй бөгөөд ийм тохиолдол илэрсэн даруй Үйлчилгээг шуурхай зогсоож, холбогдох мэдээллийг устгах арга хэмжээ авна.
8.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хэрэглэгч дараах эрхийг эдэлнэ:
8.2. Хэрэглэгч хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлөө цуцлах хүсэлтээ ББСБ-ын info@mandalcredit.mn и-мэйл хаягаар гаргаж болно. ББСБ нь хүсэлтийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 (гуч) хоногийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж, хариуг Хэрэглэгчид мэдэгдэнэ.
8.3. Хэрэглэгч хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрлөө цуцалснаас хойш ББСБ уг мэдээллийг цаашид боловсруулахгүй, ашиглахгүй, дахин цуглуулахгүй. Харин хуулиар хадгалахыг үүрэг болгосон мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасан хугацаагаар үргэлжлүүлэн хадгална.
9.1. Хэрэглэгч өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд дараах зөвлөмжийг баримтална уу:
10.1. Апп нь ББСБ-тай хамтран ажилладаг гуравдагч этгээдийн вэбсайт, үйлчилгээ рүү шилжих холбоосыг агуулж болох бөгөөд эдгээр нь ББСБ-ын хяналтаас гадуур байх тул тэдгээр гуравдагч талын контенттой холбоотойгоор ББСБ хариуцлага хүлээхгүй.
11.1. ББСБ үйлчилгээг үзүүлж байх хугацаанд шинэ функц нэмэгдэх, хэрэглэгчийн санал, хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбогдуулан Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй ба өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд орсон өөрчлөлтийг дагаж мөрдөнө.
11.2. ББСБ Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд Car Zeel Аппликейшний Үйлчилгээний нөхцөлд заасантай ижил журмаар буюу Car Zeel Аппликейшнээр дамжуулан Хэрэглэгчид мэдэгдэнэ. Хэрэглэгч мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 (арав) өдрийн дотор татгалзаагүй тохиолдолд өөрчлөлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
11.3. Хэрэглэгч болон мэдээлэл хариуцагчийн хооронд маргаан үүссэн тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомж, Car Zeel Аппликейшний Үйлчилгээний нөхцөл болон энэхүү Нууцын бодлогыг баримтална.
Энэхүү Нууцлалын бодлоготой бүрэн танилцсан ба түүний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна.