2024.01.10
Вебсайт ашиглалтын нөхцөл нь (Цаашид “Ашиглалтын нөхцөл” гэх) харилцагчийн энэхүү сайтын ашиглалтын хэм хэмжээг зохицуулах ба энэхүү сайтыг хэрэглэснээр та энд дурдагдсан “Ашиглалтын нөхцөл”-ийг бүрэн уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. Хэрэв та “Ашиглалтын нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрөөгүй бол энэхүү сайтыг ашиглахгүй болохыг анхаарна уу.
Энэхүү вэбсайтаар дамжуулан хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний зарим нь зөвхөн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчлэх цар хүрээтэй тул та бүтээгдэхүүн, үйлчилгээ авахаасаа өмнө дэлгэрэнгүй мэдээлэлтэй заавал танилцана уу.
Ашиглалтын нөхцөл
Ашиглалтын нөхцөл нь зохиогчийн эрх, харилцагчийн хүлээх үүрэг хариуцлага, хориглосон нөхцөлүүд, тодруулга, санал хүсэлт илгээх журмаас бүрдэнэ.
Мандал Дижитал Кредит ББСБ нь Ашиглалтын нөхцөлийг өөрчлөх бүрэн эрхтэй тул та Ашиглалтын нөхцөлтэй тогтмол танилцаж байхыг зөвлөж байна.
Мандал дижитал кредит ББСБ-ын вэбсайтыг ашигласнаар та дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:
- Хэрэв та хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлчилгээ авч байгаа бол тухайн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс гэрээ байгуулах эрхтэй гэдгээ илэрхийлж байгаа болно.
Зохиогчийн эрх/Copyright
Мандал Дижитал Кредит ББСБ вэбсайтад байгаа бүх мэдээлэл зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно.
Энэхүү вебсайт болон түүнд агуулагдах мэдээлэл нь Мандал Дижитал Кредит ББСБ-ын оюуны өмч бөгөөд Вебсайт эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр дараах нөхцөлөөр ашиглахыг хориглоно. Үүнд:
- Засварлах, өөрчлөх,
- Хуулбарлах
- Зарах, давхар лиценз авах
- Ижил төстэй мэдээллийг арилжааны болон олон нийтэд хүргэх зорилгоор нийтэлж ашиглахыг хориглоно.
Үүнд :
- Компанийн домэйн, нэр, лого
- Бүтээгдэхүүний нэр, зураг, дизайн
- Нийтлэл, бичвэр зэрэг контентууд
- Гэрэл зураг болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл
Веб сайт эзэмшигчийн хариуцлага
Энэхүү вебсайтын эзэмшигч нь дараах нөхцөлүүдэд хариуцлага хүлээхгүй болно.
- Вебсайт ашиглахтай холбоотойгоор харилцагч болон гуравдагч этгээдэд үүссэн аливаа хохиролд хариуцлага хүлээхгүй.
- Энэхүү вебсайтын нийтлэл, хэрэгсэл, видео нь харилцагчид зээлийн үйлчилгээний мэдээлэл өгөх зорилготой ба эдгээр мэдээллүүдийг харилцагч бүрт тохирсон туйлын үнэн, бодитой байлгах тал дээр хариуцлага хүлээхгүй.
Харилцагчийн хүлээх хариуцлага
- Бүртгэлтэй утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд
Таны вэбсайтад бүртгүүлсэн утасны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд та шинэчлэгдсэн утасны дугаараа мэдэгдэн, системд бүртгүүлэх шаардлагатай.
- Бүртгэлтэй төхөөрөмжөөс таны хадгалсан мэдээллийг ашиглан үйлчилгээ авсан нөхцөлд Мандал Дижитал Кредит ББСБ хариуцлага хүлээгүй.
Харилцагч өөрийн тогтмол ашигладаг интернэт хөтөч дээр өөрийн мэдээллийг сануулсан ба тухайн мэдээллийг ашиглан өөр хүн бүтээгдэхүүн, үйлчилгээ авсан тохиолдолд компани хариуцлага хүлээхгүй.
Цахим харилцаа
Ашиглалтын нөхцөлийг хүлээн авснаар та зээлийн гэрээний бүтээгдэхүүний нөхцөлтэй танилцах, зээлийн эргэн төлөлтийг харах, эргэн төлөлтийг хийх зэргээр хамруулж ойлгоно.
Бид тантай холбоо тогтоох зорилгоор цахим шуудан, вэбсайт эсвэл бусад програм ашиглах боломжтой. Хэрэв та имэйлээр Мандал Дижитал Кредит ББСБ-аас ямар нэг мэдээлэл хүлээн авахаас татгалзах болInfo@mandalcredit.mn хаягаар “ИМЭЙЛ ЖАГСААЛТААС ХАСУУЛАХ” гэсэн гарчигтайгаар хүсэлт илгээж хаалгах боломжтой.
Түүнчлэн, та зээлийн үйлчилгээтэй холбоотой аливаа харилцааны баримт бичгийг цаасан хэлбэрээр авахыг шаардах эрхтэй.
Гуравдагч этгээдийн холбоос
Вэбсайтад гуравдагч байгууллага, вэбсайтын холбоосууд байршсан байх боломжтой бөгөөд эдгээр холбоос дээрх байршсан мэдээлэлд орсон аливаа өөрчлөлтөд Мандал Дижитал Кредит ББСБ хариуцлага хүлээхгүй болно.
Хориглосон нөхцөлүүд
Вебсайтын хэвийн үйл ажиллагааг доголдуулах, гэмтээх болон бусад хууль, журмыг зөрчих сэдлээр энэхүү вебсайтыг ашиглахыг хориглоно.
Зөвхөн өөрийн идэвхитэй байгаа зээлийн эргэн төлөлтийг харах, төлөх үйлдэл хийх ба бусдын мэдээллийг зөвшөөрөлгүйгээр харахыг хориглоно.
Вебсайтаас автомат програм болон систем ашиглан дата цуглуулах, хандалт хийхийг хориглоно.
Нууцлалын мэдэгдэл
Таны хувийн мэдээлэл манай вэбсайтад яаж ашиглагдах талаар энд дарж нууцлалын мэдэгдэлтэй танилцана уу.
Санаагаа илгээх бодлого
Та бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой санаагаа Мандал Дижитал Кредит ББСБ-ын вэбсайт эсвэл ямар нэгэн өөр сувгаар дамжуулж илгээж байгаа тохиолдолд эдгээр нөхцөлүүдийг зөвшөөрч байна гэсэн үг.
Үүнд :
- Таны санал хүсэлт ямар нэгэн нууц мэдээллийг агуулаагүй байх
- Илгээсэн санал хүсэлтийг Мандал Дижитал Кредит ББСБ нууцлах хуулийн хариуцлага хүлээхгүй
Тодруулга
Бид дараах зорилгоор шаардлагатай гэж үзэж байгаа тохиолдолд аливаа мэдээлэлд хандах, унших, хадгалах, задруулах эрхтэй:
- Холбогдох хууль тогтоомж, журам, хууль эрх зүйн процесс, зарлан дуудах хуудас эсвэл Засгийн Газрын хүсэлтийг хангах;
- Залилан, аюулгүй байдал, техникийн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эсвэл өөр аргаар шийдвэрлэх;
- Хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллах;
- Харилцагчийн дэмжлэгийн хүсэлтэд хариу өгөх; эсвэл
- Манай харилцагчийн эсвэл олон нийтийн эрх, өмч, аюулгүй байдлыг хамгаалах.
Ашиглалтын нөхцөлтэй холбоотой санал хүсэлтээ
info@mandalcredit.mn хаягаар илгээнэ үү.