ХҮНИЙ НӨӨЦИЙН ТЭРГҮҮЛЭХ БОДЛОГО
· Мандал Дижитал Кредит нь “Ажилтнуудынхаа потенциалыг бүрэн дүүрэн нээн илрүүлэх нөхцөлийг бүрдүүлэгч байгууллага” байна.
· Захирал, ажилтнуудын ертөнцийг үзэх үзэл, амьдралын утга учир нь бусдад өгөгч философи дээр суурилна. Сахилга бат суурьтай менежментэд суурилж ажиллана.
· Эерэг хандлага, хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл бүхий бүтээмжтэй ажилтан нь Мандал Дижитал Кредит компанийн өрсөлдөх чадварын үнэ цэнэтэй хүчин зүйл юм. Компанийн амжилтын үндэс нь чадварлаг, мэргэшсэн, бүтээлч ажилтнууд тул өдөр тутмын ажилдаа компанийн гол зарчим, үнэт зүйлээ баримтлан ажилладаг бөгөөд компанийн хүний нөөцийн бодлого, шагнал урамшууллын систем, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа зэрэг нь үнэт зүйлсээ хэрэгжүүлэхтэй уялдсан байдаг.
МАНДАЛЧУУДЫН НЭГ БОЛСНООР ТА
· Карьер хөгжил (Салбартаа тэргүүлэгч байгууллага, Харилцагчид, Нийгэм рүү чиглэсэн форум, эвентүүд)
· Тушаал дэвшин ажиллах
· Сурч хөгжих, илүү мэргэжлийн болох боломж (Ганзориг бизнес сургууль-Сургалт, хөгжлийн тогтолцоо сайн хөгжсөн байгууллага)
· Ажилтны хуримтлал
· Эрүүл мэндийн даатгал
· Амь даатгал-Удирдах ажилтнуудад
· Хөнгөлөлттөй нөхцлөөр зээл авах
ХҮНИЙ НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ
· Ажлын байрны зарыг ил тод, нээлттэй, шударга, адил тэгш хүртээмжтэй байдлаар нийтэд хүргэнэ.
· Шударга ёсны зарчим дээр үндэслэсэн байна.
· Хүний хувийн нууцыг хадгална.
· Нэг гэр бүлийн буюу төрөл садны хүмүүс хөрөнгө мөнгө захиран зарцуулах ажил, албан тушаалд хамт ажиллахыг хориглоно.
· Ажил горилогчийн арьс өнгө, шашин шүтлэг, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл суртлаар ялгаварлан гадуурхахгүй байх.
ХҮНИЙ НӨӨЦИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДАРААХ ҮЕ ШАТТАЙ БАЙНА. ҮҮНД:
· Анкетын мэдээллээс сонгон шалгаруулах,
· Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт–эхний шатны ярилцлага хийх,
· Хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт–шаардлагатай тохиолдолд тодорхой сэдвийн хүрээнд, нэмэлт даалгавар, бие дааж хийх даалгавар өгөх,
· Сонгон шалгаруулалтанд тэнцээгүй, Ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж чадаагүй ажил горилогчийг нөөцөд бүртгэж, анкетыг 1 жил хадгалах бөгөөд албан ёсоор баримт үйлдэн устгана.
· Сонгон шалгаруулалтад оролцсон бүх ажил горилогчид амжилттай эсвэл амжилтгүй оролцсоноосоо үл хамааран үнэлгээний явцад хэрхэн оролцсон талаараа эргэж хариу мэдэгдэнэ.