Автомашины татвар хэзээ, хэрхэн, яаж төлөх боломжтой вэ? Жолооч танд автомашины татвартай холбоотой заавал мэдэх 3 зүйлийг хүргэж байна.
Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харьяалах татварын албанд төлнө. Хэрэв 6 дугаар сарын 1-нээс хойш авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ногдох татварыг төлнө.
Аж ахуйн нэгж, байгууллага автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлчийн сарын 25-ны дотор багтаан төсөвт төлж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор тайланг татварын албанд ирүүлнэ.
Татвар төлөгч дараа улирал, жилийн албан татварыг урьдчилан төлж болно.
1. Smartcar аппликейшн эсвэл smartcar.mn
2. Ebarimt аппликейшн
3. Киоск
4. mta.mn Татвар төлөгчдийн цахим хуудас
5. Арилжааны банкнуудын интернет банк
6. Пос машинаар
7. Та цахимаар төлөх боломжгүй бол өөрт ойрхон аль ч арилжааны банкинд очиж автомашиныхаа дугаараа хэлээд төлөх боломжтой.
Автомашинтай холбоотой автомашины онцгой албан татвар төлөх, торгуулийн мэдээлэл авах, торгууль төлөх, жолоодох эрхийн оноо шалгах гэх мэт бүх үйлчилгээг Smartcar.mn болон Smartcar аппликэйшныг татсанаар онлайнаар нэг доороос авах боломжтой.
Үүнд дараах үйлчилгээ багтана:
1. Тээврийн хэрэгслийн Улсын бүртгэлийн мэдээлэл харах
2. Татварын мэдээлэл харах, онлайнаар татвар төлөх
3. Торгуулийн мэдээлэл харах, онлайнаар төлөх
4. Оношилгоо, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл харах
5. Даатгалын мэдээлэл харах
6. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах
7. Жолоодох эрхийн оноо шалгах
8. Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл харах
9. Замын хөдөлгөөний зөрчил мэдээлэх
10. Авто засварын үйлчилгээний байгууллагууд
11. Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох
12. Е,С зөвшөөрөл авах
13. Жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл авах